Улаанбаатар хотод өнөөдрөөс хүйтний эрч чангарч цахилгаан эрчим хүчний хэрэглээний ачаалал өсөж байна.
Иймд хэрэглэгч та бүхэн 17:00-22:00 цагийн хооронд эрчим хүчээ хэмнэн, онц шаардлагагүй үед цахилгаан хэрэгслүүдээ тэжээлээс салгаж, эрчим хүчний найдвартай аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас уриаллаа.
Эрчим хүчний хэмнэлтийн /А+, А++,А+++/ тэмдэглэгээтэй цахилгаан барааг сонгосноор эрчим хүчээ хэмнэж, сарын цахилгааны төлбөрөө бууруулах боломжтой.