Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малчид өвлийн идэшний махны үнээ өөрсдөө тогтоож, худалдаална DNN.mn

Энэ сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд “Өвлийн идэш-2023” дундын зуучлалгүй махны өргөтгөсөн худалдаа нийслэлд зохион байгуулагдана. Тодруулбал малчид өвлийн идэшний махаа ченжийн гар дамжуулалгүй авч ирж, үнээ өөрсдөө тогтоож худалдаалах юм.

Нийслэлийн хэмжээнд 8 дүүргийн 10 цэгт тус худалдаа 7 хоногийн турш зохион байгуулагдана.

  • Баянгол дүүрэг– 6 дугаар хороо, Улаанбаатар паласын хашаанд Архангай, Хөвсгөл аймаг
  • Баянзүрх дүүрэг– Тэнгэр плаза худалдааны төвд Хэнтий, Сүхбаатар аймаг
  • Жуковын талбайд Дорнод, Хэнтий аймаг
  • Чингэлтэй дүүрэг– 2 дугаар хороо, Тусгаар тогтолын талбайд Өвөрхангай, Төв аймаг
  • Сонгинохайрхан дүүрэг– 1 дүгээр хорооллын зам дагуу Ховд, Увс аймаг
  • 20 дугаар хороо, Номин агуулахад Булган, Говь-Алтай, Завхан аймаг
  • Хан -Уул дүүрэг– 20 дугаар хороо “Лавай” худалдааны төвд Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг
  • Багануур дүүрэг– Хэрлэн худалдааны төвд Сүхбаатар аймаг
  • Налайх дүүрэг- Налайх захад Дорнод, Говьсүмбэр аймаг
  • Хан -Уул дүүрэг- 15 дугаар хороо, Цэнгэлдэх хүрээлэнд бүх аймгийн малчид махаа борлуулна.

May be an image of map and text that says 'монго хедее аж ахуй, ΧΘΗΓΘΗ уйлдвэрийн яам улаанбаатар хотын захирагчи ажлын алба евлийн идэш арга хэмжэ3 зохион байгуулагдах баиршлууд 2023.11.27 12.03 долоон буудал хандгайт, 30-P гудамж попоонбууая ÐÐд 1-P хорооллын арын 3AM схд гуулах схд тусгаар тогтнолын улаанбаатар палас б‘гд жуковын бзд тевцэнгэлдэх тэнгэр плаза бзд павай худалдааны тев худ багануур дуурэг хэрлэн худалдааны тев налайх дуурэг налайх зах хамтран зохион байгуулагч: аймаг, нийслэлийн XYHC, хедее аж ахуйн газар нийслэлийн мал эмнэлгийн газар дуургуудийн засаг даргын тамг газар'

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *