Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn

Өнөө шөнө Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

 24-нд нутгийн баруун хойд хэсгээр, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24-нд нутгийн зүүн хэсгээр, 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26, 27-нд говь, тал, хээрийн  нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -19…-24 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25..-30 градус, өдөртөө -14…-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -1…-6 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *