Categories
мэдээ нийгэм цаг-үе

ҮСХ: Монгол Улсын хүн ам 2033 онд 4 сая, 2048 онд 5 саяд хүрэх төлөвтэй байна DNN.mn

Монгол Улсын хүн амын тоо, хэтийн тооцоог Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.

Манай улсын хүн ам

  • 1962 онд 1 сая,
  • 1988 онд 2 сая,
  • 2015 онд 3 сая хүрч байв.

Тэгвэл Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнд суурилсан хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоор Монгол Улсын хүн ам 2033 онд дөрвөн сая, 2048 онд таван саяд хүрэх төлөвтэй байна.

Харин 2023 оны эхний 10 сарын төрөлт, нас баралтын мэдээлэлд үндэслэн тооцоолоход манай улсын хүн ам энэ сард 3.5 сая хүрэхээр байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 3,457,548 иргэнтэй байна.

Нэмж дурдахад ҮСХ-ноос 2015 онд гаргасан хүн амын хэтийн тооцооллоор Монгол Улсын хүн амын тоо 2031 он гэхэд дөрвөн саяд хүрнэ гэж үзэж байсан юм. Гэвч 2020 оны тооцооллоор 2033 он болж,  хоёр жилээр хойшлохоор болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *