Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Метро барих ажлыг 2024 онд эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулна DNN.mn

Нийслэлийн түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан метротой болох шийдвэр гаргасан талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбаатар хотод метротой болох асуудлыг Засгийн газрын хуралдаанд арваннэгдүгээр сард танилцуулсан.

Өнөөдрийн хуралдаанаар их хэмжээний багтаамжтай тээврийн хэрэгсэл буюу метроны танилцуулгатай холбоотойгоор ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх, 12 дугаар сард багтаан тендер зарлах үүргийг өглөө. ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх мөнгийг нийслэлийн төсвөөс гаргахаар боллоо. Метро барих ажлыг 2024 онд эхлүүлж, 2028 онд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй.

Метротой холбоотой ТЭЗҮ-ийг 2013 онд ЖАЙКА, 2011 онд КОЙКА, 2022 онд БНХАУ-ын төмөр замын дөрөвдүгээр товчоо хийсэн байдаг. Эдгээрт үндэслэн метроны ТЭЗҮ-ийг хийх боломж бүрдэж байгаа.

Газар доогуурх тээврийн хэрэгсэл буюу метро барих шийдвэр Засгийн газрын түвшинд анх удаа гарлаа” гэв.

One reply on “ЗГ: Метро барих ажлыг 2024 онд эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулна DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *