2024 онд Дэлхийн банктай хамтран “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл” хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд Хэнтий, Дундговь, Өмнөговь, Төв, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл зэрэг аймгийн эвдрэл ихтэй 311 км зам их засвар хийнэ.
Түүнчлэн найман байршилд төмөрбетон гүүрийн ээлжит болон их засвар, хоёр сумын төвийг улсын чанартай авто замтай холбох ажлыг Зам тээврийн хөгжлийн яамнаас төлөвлөжээ.
Ирэх онд аймгийн төвүүдийг авто замаар холбох, хөтөлбөрийн хүрээнд авто замын салбарт нийт 56 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.