Маргааш өглөөнөөс эхлэн Дундговь, Дорноговь аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас, нойтон цас орох тул тус аймгуудын нутгаар зорчихгүй байхыг зөвлөж байна. Иймд зайлшгүй зорчих иргэд:
– Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах,
– Малчид мал сүргээ ойрын бэлчээрт, салхин дээд талдаа бэлчээх,
– Авто замд халтиргаа гулгаа үүсэх тул анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.