Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтүүдийг хүргэлээ. Тухайлбал, төлбөрийн тэнцэл 791 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх жилүүдээс ашиг эрс өслөө. Үүнийг ЗГ-аас экспортыг нэмэгдүүлэх, боомтын сэргэлтийг эрчимжүүлэх, хулгайтай тэмцэх арга хэмжээ авсны үр дүн хэмээн харах эдийн засагчид олон байна.