Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч сулрах боловч арваннэгдүгээр сарын 21-нээс хүйтний эрч чангарахыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.
- Ирэх даваа гарагт буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.