Арваннэгдүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд малын махыг дундын зуучлалгүйгээр нийслэлийнхэнд худалдах өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.
Тодруулбал, дараах 10 цэгт малчид өвлийн идэшний махаа авч ирж, ченжийн гар дамжуулалгүй нийслэлчүүдэд худалдан борлуулах юм байна.
- Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд Архангай, Хөвсгөл аймаг
- Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв Хэнтий, Сүхбаатар аймаг
- Баянзүрх дүүрэг Жуковын талбай Дорнод, Хэнтий аймаг
- Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтолын талбайд Өвөрхангай, Төв аймаг
- Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу Ховд, Увс аймаг
- Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах Булган, Говь-Алтай, Завхан аймаг
- Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо “Лавай” худалдааны төв Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг
- Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв Сүхбаатар аймаг
- Налайх дүүргийн Налайх захад Дорнод, Говьсүмбэр аймаг
- Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэнд бүх аймгийн малчид мах борлуулах юм байна.