Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болжээ DNN.mn

Чанаргүй зээл, мөнгөн хадгаламжийн энэ оны эхний аравдугаар сарын тоон мэдээллийг ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Норов танилцууллаа.

Тэрбээр “Төгрөгийн хадгаламж энэ оны аравдугаар сард 15.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр өссөн. 13.3 их наяд нь иргэдийнх, 2.1 их наяд төгрөг нь ААН, байгууллагын хадгаламж байгаа юм.

Энэ оны аравдугаар сарын эцсийн байдлаар ААН, иргэд нийтдээ 26.4 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Үүнээс хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нь 22.8 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 20.3 хувиар өссөн аж.

Харин чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болж өмнөх мөн үеэс 472.6 тэрбум төгрөгөөр буурсан. Чанаргүй зээл нь нийт өрийн үлдэгдлийн 8.3 хувийг эзэлж байна” хэмээн ярилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ эдийн-засаг

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болжээ DNN.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний найман сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцууллаа.

Мөнгөний нийлүүлэлт (М2) энэ оны наймдугаар сард 32.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 их наяд төгрөгөөр буюу 21% нэмэгджээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

  • Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөг болж, 16.2 хувиар өсөж,
  • Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болж, 11.7 хувиар (294 тэрбум төгрөгөөр) буурсан үзүүлэлт аж.

Нийт зээлийн өрийн энэ оны наймдугаар сард 25.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс гурван их наяд төгрөгөөр өссөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *