3500 орчим хүүхэд математикийн хоёр дахь элсэлтийн шалгалтыг өгөхөөр бүртгүүлээд байна.
2023 оны хоёр дахь Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэлийг аравдугаар сарын 19-ний 09:00 цагаас арваннэгдүгээр сарын 10-ны 18:00 цаг хүртэл явуулсан.
Энэ хугацаанд 5645 шалгуулагч бүртгүүлжээ. Тодруулбал, Математикийн хичээлийн шалгалтыг 3463, Нийгэм судлалын шалгалтыг 3124, Англи хэлний шалгалтыг 2853 шалгуулагч өгөхөөр байна.
Тухайн жилийн хоёр дахь удаагийн ЭЕШ-ын шалгалтын онцлог нь шалгуулагчдад өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож байгаад оршдог билээ.