Categories
мэдээ нийгэм

Хэрэгжүүлэхгүй бол УИХ хууль батлах хэрэггүй юм биш үү DNN.mn

Монгол Улсын Их Хурал(УИХ) бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг дангаараа атгадаг хүчирхэг байгууллага. Гэтэл УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилт тааруу, зарим нь бүр хэрэгжихгүй байгаа тохиолдол цөөнгүй гарах боллоо.

Жишээ дурьдая. Сүүлийн жилүүдэд газар нутгийг тусгай хамгаалалтад авах ажилд төр засгийн зүгээс онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Үүний хүрээнд 2019 онд 3,4 сая га талбай бүхий 22 газар, 2020 онд 1,2 сая га талбайтай 9 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан юм.  Үүнээс УИХ-ын 2019 оны 41 дүгээр тогтоолоор хамгаалсан 22 газраас 14 газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, 1 газрыг байгалийн дурсгалт газрын ангиллаар хамгаалалтад авсан. Харин  УИХ-ын 2020 оны 46 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан 9 газраас 3 газрыг нь байгалийн нөөц газрын ангиллаар, 1 газрыг байгалийн дурсгалт газрын ангиллаар буюу нийтдээ 19 газрыг дээрх 2 ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ.Тодруулбал, Цагаан дэлийн агуйн байгалийн дурсгалт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөл, шинээр Хөх нуур, Дэлгэрхаан уул, Ташгай таван нуур, Жаран тогооны талын А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уул, Хурх хүйтний хөндий, Хөх нуур бумбат, Алтан хөхий уул, Баянхонгор хайрхан уул багтаж байгаа юм.

Тусгайхамгаалалттайгазарнутгийнтухайхуулийн 26 дугаарзүйлийн 6 дахьхэсэгтБайгалийннөөцболондурсгалтгазрынхилийнзаагийгЗасгийн газар батална гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн газрын хил хаагуур байхыг Засгийн газар яамдуудаас санал авч тогтооно гэсэн үг.Түүнээс биш өмнө нь УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлэхгүй “гацаана” гэж хэн санах билээ. Харамсалтай нь, энд ийм үйл явдал болоод байна. 2019 он, 2020 онд УИХ-аар баталж Засгийн газарт үүрэг өгсөнөөс хойш хилийн цэсийг батлах ажил дөрвөн жил хүлээгдэж байгаа бөгөөд нийтдээ  зургаан удаа хойшилсон ажээ.Хамгийн сүүлд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны аравдугаар сарын 2-ны албан бичгээр Засгийн газрын хуралдаанд асуудал хэлэлцүүлэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад бичиг хүргүүлсэн боловч буцаажээ. Авсан саналууд нь 2021, 2022 оных бөгөөд хуучирсан, зарим яамдын сайд нар нь солигдсон гэдэг шалтгаан хэлсэн байна.

Байдал үүгээр дууссангүй. Тусгай хамгаалалтад авсан дээрх нэр бүхий газруудын хилийн заагийг батлах нь байтугай заримынх нь газраас хасахаар төлөвлөж байгаа тухай эх сурвалж мэдээлж байна. Учир нь, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны зүгээс УИХ-ын баталсан зарим газрууд нь уул уурхайн тусгай зөвшөөрөл, ирээдүйн төлөвлөлттэй давхцсан гэдэг шалтгаанаар дэмжихгүй байсан аж. Тиймээс УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолын дагуу  байгалийн нөөц, дурсгалт газрын хилийн заагийг тогтооход ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцсан газруудтай танилцах, зөвшилцөх, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий  ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны гуравдугаар сарын 14-ны тушаалаар байгуулжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон холбогдох байгууллагын төлөөлөл орсон байна. Тэд газар дээр нь ажиллаж нэгдсэн дүгнэлтэд хүрэхдээ зарим газрын талбайгаас хасах санал гаргасан нь унаган байгаль, зэрлэг амьтдаа хамгаалах чин хүсэлтэй олон хүний зэвүү,дургүйцлийг  зэрэг хүргэлээ.

Жишээ дурьдвал,  Дорнод аймгийн нутагт байх Жаран тогооны талын байгалийн нөөц газар байна. А, Б хэсэгтэй энэ тусгай хамгаалалттай газар бол хялганат хээрийн гайхамшиг болсон цагаан зээрийн үржил явагддаг гол нутаг. Монгол орны цагаан зээр нь дэлхий дээр нүүдэллэн амьдардаг туурайтан амьтдын гурван том сүргийн нэг болдог бахархмаар төрөл зүйл.Тиймдээ ч зайлшгүй шаардлагаар тусгайхамгаалалтад авчээ. Харамсалтай нь, газрын тосны хайгуулын талбайтай давхцалтай хэмээх шалтгаанаарА хэсгээс 45,6 хувь, Б хэсгээс нь бүр 59,1 хувийг хасахаар болжээ. Тусгай хамгаалалтад авсан газраас нь бараг талаас илүүг хасчихсан гэсэн үг. Үнэмшихэд ч бэрх байгаа биз.

Иймэрхүү ашиг сонирхлын зөрчилтэй, маргаантай асуудалд орон нутгийн шийдвэр гаргагчид  эрх баригчдын талд ихэвчлэн зогсдог бол энэ удаа байдал өөр байгаа аж. Учир нь, Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн 2023 оны тавдугаар сарын 26-нд Байгаль орчин, аялал жуулчлалын болон Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад хандаж албан бичиг явуулахдаа тусгай хамгаалалтад оруулсан газруудын хилийн заагийг УИХ-аар баталсан хуучин хувилбараар тогтоох буюу хасуулахгүй байх санал хүргүүлсэн юм.Тэрээр шалтгаанаа уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай, газрын тосны олборлолт, тээвэрлэлтээс байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөманай нутагт цөлжилт бий болгож, олон нуур, цөөрөм, гол горхи ширгэж байгаа нь  усны тооллогоор тогтоогдсон хэмээн тайлбарлажээ. Аргагүй л нутгаа гэсэн сэтгэлтэй, үүргээ ухамсарласан төрийн хүний зангараг гаргалаа хэмээн нутгийн зон олон түүнд ам сайтай байна.

Газарнутгийгтусгайхамгаалалтадавнагэдэгхэдэнхүнхүрчирээд сэтгэлийн хөөрлөөрхийчихдэгажилбиш. Эрдэмтэн,судлаачидолонжилийнхөдөлмөр,  багагүй хэмжээний хөрөнгө мөнгөзарцуулжнутгийнхааальхэсгийгхамгаалалтадавч,үрхойчдооүлдээхээсудалгааныүндсэндээртодорхойлдог. Шинжлэхухааныүндэслэлтэйхийдэгэнэажлыг заримтүшмэлдураарааөөрчилж, тогтоосон газраас нь хасчхуульзөрчөөдбайжболохгүй. Ялангуяа УИХ-аас баталсан хуулийг хүн бүр, албан тушаалтан бүр дагаж мөрдөх үүрэгтэй. Хилийн заагийг нь батал гэж Засгийн газарт УИХ-аас даалгасан болохоос энэ ажлыг дөрвөн жил гацаагаад, басгазраас нь хас гэсэн үүрэг өгөөгүй. Та бүхний баталсан хуулийг ингэж л гууль болгож чадаж байна шүү дээ,Г.Занданшатар дарга аа. Хууль засаглаж төр оршдог жишгийн дагуу тоймловол иргэн бүрийн, тэр тусмаа төрийн нэрийн өмнөөс алба хашиж байгаа хэн ч хүндэтгэн, хүлээн зөвшөөрөх, ёсчлон дагах  учиртай институц бол УИХ. Гэтэл улс орноо гэх сэтгэлгүй, ажлаа цалгардуулдаг зарим төрийн албан тушаалтан хуулийг уландаа гишгэж байгааг тоолгүй, толгойг нь илээд яваад байж болохгүй байх. ТиймээсУИХ-ын даргын хувьд аль дөрвөн жилийн өмнө тусгай хамгаалалтад авсан газруудын хилийн заагийг яаралтай батлуулж, газраас нь хасуулахгүй байхад онцгой анхаарч,холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгч энэ асуудлыг шийдвэл байгаль дэлхийгээ гэсэн зүрх сэтгэлтэй олон хүн танд талархах болно. Бас дагаад УИХ-ын нэр хүндэд ч сайнаар нөлөөлөх боломж гарч байгааг сануулахад илүүдэхгүй бизээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *