Categories
мэдээ нийгэм

Байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар хадгалж, бусдад борлуулахыг завджээ DNN.mn

Байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар хадгалж, бусдад борлуулахыг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, дээрх үйлдлийг мөрдөх байгууллагаас илрүүлж, улмаар шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Харин Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн Х.Г нь байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар хадгалсан, бусдад борлуулахыг завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

20.4 дүгээр зүйл. Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших

1.Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *