Categories
мэдээ эдийн-засаг

Гадаадын хөрөнгө оруулагчийг хохироосон 67 гомдлоос 14-ийг шийдвэрлэжээ DNN.mn

Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон тухай гомдол хүлээн авч шалгаж, шийдвэрлэх талаар  тогтоол гаргасан. Энэ асуудлыг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж буй бөгөөд тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаа хариуцсан агентлаг байгуулагдаж байна.

2023 оны есдүгээр сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон тухай 67 гомдол ирснээс 14-ийг нь шийдвэрлэсэн. Нийт гомдлын 21 нь БНХАУ-ын, найм нь ХБНГУ-ын, зургаа нь Японы, тав нь БНСУ-ын хөрөнгө оруулагчийн гаргасан гомдол байна.

“Төлбөр тооцоо, залилантай холбоотой, гэрээний үргэлжлэлийг биелүүлэхгүй байна” гэх мэт гомдол гаргасан байх бөгөөд үүний 36 нь уул уурхайн салбарт, 13 нь сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулаад хохирчээ.

Засгийн газрын хуралдаанаар улирал бүр хөрөнгө оруулагчдын гомдол болон шийдвэрлэлтийн талаар танилцуулдаг болжээ. Хөрөнгө оруулагчдын гаргасан гомдлын талаар Засгийн газрын хуралдаанд сүүлийн хоёр улиралд авч хэлэлцээд шийдвэрлэх үүрэг чиглэлүүдийг өгсөн. Энэ аравдугаар сард мөн асуудлыг оруулж хэлэлцүүлнэ.

Эдийн засгийг тэлэхэд гадаадын хөрөнгө оруулалт чухал гэж Засгийн газар үзэж байна. Тиймээс хөрөнгө оруулагчдын өмнө тулгамдсан асуудал, учирсан бэрхшээл хийгээд хохироосон асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулагчдад хууль эрхзүйн таатай орчин бүрдүүлэх чиглэлд Засгийн газарт анхаарч байна хэмээн ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *