Шүүхээс орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан этгээдэд торгох ял оноожээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн тоймлосноор шүүгдэгч “М” нь хашаандаа тэжээвэр нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч Э-г урж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулжээ.
Шүүхээс түүнийг нохойгоо бат бөх бус морины аргамжаагаар уясны улмаас тасарч хүн урж, хүндэвтэр хохирол учруулсан, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оноосон байна.
Хохирогчийг эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд хандаж, жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Дархан-Уул аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх