Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх STEAM тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг 20 цэцэрлэгт хүлээлгэн өгчээ

Сургалтын хөтөлбөрийг шинэчлэх менежментийн циклийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх бэлтгэл ажлын хүрээнд бага насны хүүхдийн ирээдүйд шаардагдах бүтээлч ур чадварыг хөгжүүлэх, шинэ үеийн хүүхдийн хөгжлийн хэрэгцээнд нийцэх тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах арга хэмжээг салбарын яамнаас үе шаттай авч хэрэгжүүлж байна.

2023 онд улсын хэмжээнд 197 бэлтгэл бүлгийг тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан бол энэ удаад хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх STEAM тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг 20 цэцэрлэгт өчигдөр хүлээлгэн өглөө.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтны менежментийн ур чадварыг сайжруулах, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын менежментийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь” сургалтыг БШУЯ, “Шимт боловсрол” ХХК хамтран зохион байгуулсан. Сургуулийн өмнөх боловсролын менежментийг туршин хэрэгжүүлж буй 21 аймгийн зарим цэцэрлэгийн эрхлэгчид болон салбар байгууллагын мэргэжилтнүүд уг сургалтад хамрагджээ.

Удирдлагын ур чадвар, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын менежментийг сайжруулахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц, STEAM сургалтын хэрэглэгдэхүүний ач холбогдол, үр дүнтэй ашиглаж буй туршлага болоод сургалтад ашиглах арга зүйн талаар уг сургалтын үеэр ярилцаж туршлага солилцсон юм.

Уг сургалтад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан оролцож салбарын үйл ажиллагаатай холбоотой ярилцлага өрнүүлж дээр өгүүлсэн сургуулийн өмнөх байгууллагын менежментийг сайжруулах аргачлалыг туршиж буй цэцэрлэгүүдэд хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх STEAM тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг гардуулан өгсөн юм.

“Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн шинэчлэл”-ийн хүрээнд цэцэрлэгүүдэд өгч буй энэхүү бүтээгдэхүүн нь сургуулийн өмнөх боловсролын байгууллага /СӨББ/-ийн суралцагчдад зориулагдсан насны ангилал /3, 4, 5/ тус бүрд 32, нийт 96 загвар бүхий хичээлтэй, багш, сурагчийн гарын авлага, эцэг эх-асран хамгаалагчтай харилцах дэвтэр бүхий агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнээс бүрдэх “цогц шийдэл” юм байна. Мөн хичээлд нэгэн зэрэг 30-40 хүүхэд хичээллэх иж бүрэн хэрэглэгдэхүүнтэй, 10,000+ ширхэг эд ангиас бүрдэх, тавиур хайрцагтай сургалтын хэрэглэгдэхүүн бөгөөд эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн ажээ

4 replies on “Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх STEAM тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг 20 цэцэрлэгт хүлээлгэн өгчээ”

whoah this blog is wonderful i really like studying your posts.
Stay up the great work! You understand, a lot of people are
looking round for this information, you can help them greatly.

Good day! This post could not be written any better! Reading through this post reminds me of
my good old room mate! He always kept chatting about this.
I will forward this page to him. Fairly certain he will have a good read.
Thanks for sharing!

Howdy! This post couldn’t be written any better!
Reading this post reminds me of my previous room mate!
He always kept chatting about this. I will forward this
page to him. Pretty sure he will have a good read.
Many thanks for sharing!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *