Дэлхийн хамгийн өндөр настай, Португалийн мастиф үүлдрийн Боби нэртэй нохой 31 настайдаа нас баржээ. Аливаа нохойнд хайртай хүний амьдралын гол эмгэнэл бол тэдний амьдрал хүнийхээс хамаагүй богино байдаг явдал юм. Нохойн хувьд 11 нас бол маш сайн, 13 нас бол гайхалтай амжилт, 16 нас бол үнэхээр азтай явдал юм. Иймээс Боби нохойн хувьд хүнтэй харьцуулбал 120 орчим жилтэй тэнцэх нас юм. Бобигийн үхэлд хамгийн түрүүнд Гиннесийн амжилтын ном анхаарал хандуулжээ. Учир нь энэ ном өнгөрсөн 2-р сарын 2-нд Бобийг одоо хүртэл амьдарч буй хамгийн хөгшин нохой төдийгүй хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр настай нохой гэж зарласан юм. Соёл иргэншлийн эхэн үед бүртгэл хөтөлдөггүй байсан тул хоёр дахь нь үнэн биш ч байж магадгүй.
Г.АМАРСАНАА