Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Эрээн багийн “Хар-Овоо” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 18-ны өдрийн 20:50 цагт аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид иргэдтэй хамтран хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 10 сарын 19-ний өдрийн 02:40 цагт бүрэн унтраасан байна. Уг гал түймэрт 75 га талбай өртөж шатжээ.