Цагдаагийн байгууллагад энэ сарын 17-ны өдрийн 05 цаг 20 минутад Увс аймгийн Сагил сум “Хилийн …. дахь тэмдэгтээр хил зөрчигч нэвтэрсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус аймгийн цагдаагийн газрын “Ажлын хэсэг” шалгахад урьдчилсан байдлаар ОХУ-ын талаас 3 морьтой хүн хууль бусаар нэвтэрсэн байн. Тэд инженерийн торон саадыг тасалж байх үед нь хилийн цэргийн алба хаагчид галт зэвсгээр анхааруулах буудлага үйлдэхэд хил зөрчигч байж болзошгүй Тува Улсын нэг иргэн суманд оногдож амь насаа алджээ.
Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ талаарх эрх зүйн зохицуулалт:
48.5 дугаар зүйл. “Улсын хил хамгаалах байгууллага, хилийн манаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу галт зэвсэг, тусгай хэрэгсэл, албаны нохой, биеийн хүч хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй.“
One reply on “Хил зөрчигч байж болзошгүй Тува Улсын иргэн суманд оногдож амиа алджээ DNN.mn”
Анхааруулж буудсан сум руу нь өөрөө тосож нисэж очоод оногдсон юм уу.