Categories
мэдээ улс-төр

Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог Ж.Батсуурь ахална DNN.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2023.10.18/ хуралдаанаар Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцжээ.

Улсын Их Хурлын тухай хуулийн 28.8-д “… Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно.” гэж заасан байна.

Энэ дагуу УИХ дахь АН-ын бүлгээс Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг чөлөөлөх санал өгчээ. Дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг томилуулахаар тусгасан байна.

Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг тус дэд хорооны гишүүнээр батлах  нь зүйтэй гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *