Парисын олимпийн дугуйн спортын эрх өчигдрөөр хаагдаж байна. Монголын анхны мэргэжлийн баг “Ферей Монгол” болон Улсын шигшээ багийн тамирчид энэ оны сүүлийн эрх авах тэмцээндээ Түвдийн өндөрлөгт “Trans Himalaya” “UCI-2.2” тэмцээнд амжилттай уралдаж багаараа хоёрдугаар байрт оржээ.
Мөн Азийн шилдэг багаар тодорч, ОУХМ Б.Мягмарсүрэн нийлбэр дүнгээр долдугаар байрт орж Монголдоо олимпын эрхийн таваг оноо авчирсанаар Дугуйн холбоо нийт 1372 оноогоор олимпын эрхээ улам баталгаажууллаа. Ийнхүү олимпийн эрхийн оноо өнөөдрөөр хаагдсан ч Монголын дугуйчид олон улсын уралдаануудад арваннэгдүгээр сарын эх хүртэл уралдах болно.