Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 33.2 их наяд төгрөгт хүрч,өмнөх оны мөн үеэс 5.7 (20. 9%) их наяд төгрөгөөр өсчээ.
Ингэж өсөхөд төгрөгийн харилцах 1.9 (34.9%) их наяд төгрөгөөр, валютын харилцах 1.0 (23.6%) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 2.3 (18.3%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Төгрөгийн хадгаламж есдүгээр сарын эцэст 14.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 410.0 (2.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.3 (18.3%) их наяд төгрөгөөр өсчээ.
Төгрөгийн хадгаламжийн 13.0 (87.7%) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 1.8 (12.3%) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Валютын хадгаламж 5.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 89.0 (1.7%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 451.4 (9.8%) тэрбум төгрөгөөр өсчээ.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөгт хүрч , өмнөх сараас 13.7 (1.2%) тэрбум төгрөгөөр буурч , өмнөх оны мөн үеэс 83.7 (8.4%) тэрбум төгрөгөөр өсчээ.