Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас намын бүртгэлтэй холбоотой дараах өргөдлийг буцааж шийдвэрлэлээ.
- Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам нь шүүгчийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй, холбогдох баримтыг дутуу ирүүлсэн тул “тус намын оноосон нэрийн өөрчлөлтийг бүртгүүлэх”-ийг хүссэн өргөдлийг буцаав.
- Иргэдийн Оролцооны Нэгдэл нам (ИОНН)-аас 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ирүүлсэн “намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл”-ийг буцааж шийдвэрлэжээ.
Уг өргөдлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 34 дүгээр тогтоолд заасан зөрчлийг арилгаагүй дахин хандсан өргөдөл гэж үзэн, Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн байна.
Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх