Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд АИ-92 авто бензин 23 хоногийн нөөцтэй байна DNN.mn

Улсын хэмжээнд 2023 оны аравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 94,195 тонн шатахууны үлдэгдэлтэй байна.
Үүнээс

  • А-80 авто бензин 3,375 тонн
  • АИ-92 авто бензин 28,541 тонн
  • АИ-95 авто бензин 2,005 тонн
  • Дизель түлш 58,824 тонн үлдэгдэлтэй байна.

Өөрөөр хэлбэл А-80 авто бензин 20 хоног, АИ-92 авто бензин 23 хоног, АИ-95 авто бензин 15 хоног, Дизель түлш 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Бүсийн Хувьд авч үзвэл Баруун бүс 8,907 тонн, Хангайн бүс 4,875 тонн, Төвийн бүс 22,810 тонн, Зүүн бүс 4,542 тонн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байгаа аж.

2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 1,894.1 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна. Үүнээс

  • А-80 авто бензин 20.5 мянган тонн
  • АИ-92 авто бензин 538.4 мянган тонн
  • АИ-95/98 авто бензин 13.3 мянган тонн
  •  Дизель түлш 1,044.8 мянган тонн
  • ТС-1 /онгоцны түлш/ 44.3 мянган тонн
  • Жет А-1 түлш 35.6 мянган тонн
  • бусад бүтээгдэхүүн 196.9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолжээ.

 

Эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газар 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *