Categories
мэдээ нийгэм

Эрэн сурвалжилж байсан таван настай хүүг эсэн мэнд олжээ DNN.mn

Чингэлтэй дүүрэгт аравдугаар сарын 15-ны өдөр сураггүй алга болсон таван настай хүүг хорооллын автобусны эцсийн буудлын Түргэн хоолны газраас эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хорооны “Бага салхит”-ын 4 дүгээр гудамжинд бага насны хүүхэд аравдугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй  болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 16-ны өдрийн 04:46 цагт ОБЕГ хүлээн авчээ. Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Чингэлтэй дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчидтай хамтран бага насны хүүхэд Б/5 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд аравдугаар сарын 16-ны өдрийн 13:30 цагт 3, 4 дүгээр хорооллын автобусны эцсийн буудлын Түргэн хоолны газраас тухайн хүүхдийг эсэн мэнд олсон тухай мэдээллийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс мэдээлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *