Дорнод аймаг Баян-Уул сумаас Ульхан боомт чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил үргэлжилж байна.
Тодруулбал замын чиг сэргээх, ухмал, далан, түр зам барих, карьерын хайгуул хийх зэрэг зам, барилгын ажил хийж, нийт 13.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Уг замыг 2024 оны арваннэгдүгээр сард улсын ашиглалтад өгөхөөр төлөвлөж ажиллаж байгааг Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээлэв.
Замын хяналтын зөвлөхөөр “Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ”, гүйцэтгэгчээр “Билэгт зам” ХХК, “Да Шин” ХХК ажиллаж байна.
Ульхан нь 1971 онд нээгдсэн Монгол-Оросын зорчигч, ачаа тээврийн авто замын боомт бөгөөд улсын хилээс 0.8км, Чойбалсан хотоос 270км зайд оршдог.