Татварын нийт орлого энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 16 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.2 их наяд төгрөгөөр өсжээ.
- Орлогын албан татварын орлого 1.9 (80%) их наяд төгрөг,
- Нийгмийн даатгалын орлого 629.3 (30%) тэрбум төгрөг,
- Нэмэгдсэн өртгийн албан татвар 562.9 (20%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин онцгой албан татвар 77 тэрбум төгрөгөөр буурчээ.
Татварын нийт орлогод энэ оны эхний есөн сарын байдлаар
- Орлогын албан татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 4.9 нэгж хувиар,
- Бусад татвар, төлбөр, хураамжийн орлогынх 7.4 нэгж хувиар тус тус өсөж,
Харин
- Нэмэгдсэн өртгийн албан татварынх 5.1 нэгж хувиар,
- Онцгой албан татварын орлогынх 2.6 нэгж хувиар,
- Нийгмийн даатгалын орлогынх 2.5 нэгж хувиар,
- Гадаад үйл ажиллагааны орлогынх 2.1 нэгж хувиар тус тус буурсан байна.