Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Шинэ орон сууцны үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.12 сая төгрөг байна DNN.mn

Өнгөрсөн сард нийслэл дэх орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өсчээ.

Харин өмнөх сараас 1.9 хувиар нэмэгдсэн нь үнийн өсөлтийн хурд эрчимжсэн үзүүлэлт болж байна. Түүнчлэн шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.12 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцных Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 2.57 сая төгрөг байгаа юм.

Тайлант хугацаанд шинэ орон сууцны үнийн жилийн өсөлт 11 хувь, хуучин орон сууцных 7.4 хувьтай гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *