Пүрэв гаригт Монгол улсын ерөнхий сайд асан хүний хүү Парис хотын хурдны зам дээр дээрэмдүүлсэн тухай Францын хэвлэлүүд мэдээлжээ.
Энэхүү дээрмийн хохирлын хэмжээг 600.000 евро гэж мэдээлж байна.
Хохирогч нь Монголын Олимпын Хорооны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж, Парист ирсэн тухай эх сурвалж мэдээлжээ.
Түүнийг эхнэрийн хамт Шарль де Голийн нэрэмжит олон улсын нисэх буудлаас таксигаар Парисын төв рүү зорчих замд скүүтер хөлөглөсөн хоёр этгээд дээрэмдсэн байна.
Гэмт этгээдүүд таксины арын цонхыг хагалж, хохирогчийн эхнэрийн зүүж явсан үнэт эдлэлүүдийг дээрэмдэж, зугтаасан гэж мэдээлжээ.
Дээрэмчдийг эрэн сурвалжлах ажлыг Парисын цагдаагийн газар эхлүүлсэн гэнэ.
Эх сурвалж: Europe1
One reply on “Парис хотод Монгол улсын ерөнхий сайд асны хүү 600.000 еврогийн эд зүйлээ дээрэмдүүлснийг мэдээллээ DNN.mn”
Б.Баттүшиг биш түүний авгай дээрэмдүүлсэн юм биш үү.