Монголын Үндэсний бөхийн холбооны “Барилдааны дүрмийн зөвлөл”-ийн нээлттэй хурал 2023 оны аравдугаар сарын 28-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Энэ талаар МҮБХ-ноос “Хуралд бөхчүүд, бөхийн багш, дасгалжуулагчид болон бөхийн зүтгэлтнүүд, үзэгчид нээлттэй оролцох боломжтой” гэж мэдээллээ.
Сонирхуулахад, Монголын үндэсний бөхийн холбооны есдүгээр их эе хурал 2022 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр болсон. Их эе хурлаар МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, тэргүүн, тэргүүлэгчдийг нууц санал хураалтаар сонгосон юм. Шинэчлэн баталсан дүрмийн дагуу Барилдааны дүрмийн зөвлөл, Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийг байгуулан ажиллахаар болсон.