НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн зөвлөлийн шинэ гишүүн улсуудыг сонгох санал хураалт аравдугаар сарын 10-нд боллоо.
ОХУ Хүний эрхийн зөвлөлд дахин сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн боловч хамгийн цөөн санал авч, сонгогдож чадаагүй байна. Зүүн Европыг төлөөлсөн хоёр суудалд Орос, Албани, Болгар гэсэн гурван улс өрсөлдсөнөөс Болгар улс 160, Албани 123, ОХУ 83 санал авчээ. Өнгөрсөн оны 2-р сард Украинд дайн эхлүүлсэнтэй нь холбогдуулж тус зөвлөл Оросын гишүүнчлэлийг 2022-оны 4-р сард түдгэлзүүлсэн юм.
НҮБ-ын гишүүн улсууд хүн төрөлхтний эсрэг дайны гэмт хэрэг үйлдэж байгаа Оросын засгийн газар Хүний эрхийг хамгаалах зөвлөлд байх боломжгүй гэдгийг Москвагийн эрх баригчдад хүчтэй сануулсан алхам гэж Хүний эрхийг хамгаалагчид үзэж байгаа юм байна. Шинээр сонгогдсон 15 улс ирэх 2024оны 1-р сарын 1-нээс эхлэн Хүний эрхийн зөвлөлд ажиллаж эхэлнэ.