Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гарцан дээр ухарч хүн мөргөсөн жолоочийг уучлалт гуйсан гээд 20 мянгаар торгожээ DNN.mn

Өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 17:25 цагт Гурван гал худалдааны төвийн замын гарцаар гарч явсан иргэнийг машин мөргөсөн байна.

Тодруулбал, иргэн Т-ыг замын гарцаар гарах үед хар өнгийн приус маркийн машин ухарч мөргөжээ. Ингэхдээ хойд номероороо гар хэсэгт таарч, дугаарын төмөрт гар нь хавчуулагдан гэмтсэн байна. Иргэн цагдаа дуудсан. Цагдаа 103 дуудаарай гэсэн ч гар нь хугарах, бяцрах хэмжээний гэмтэл аваагүй тул эмнэлгийн тусламж авах хүсэлт гаргаагүй байна.

Энэ талаар Т “Тэр жолооч гарцан дээр утсаа ухсан чигтээ ухарч ирээд хүн мөргөж байгаа байхгүй юу. Миний хувьд бие томтой, жин ихтэй тулдаа ингээд бяцарчихгүй, хүнд гэмтэхгүй өнгөрч байгаа юм. Харин жаахан хүүхэд, жин багатай хүн бол хүнд гэмтэхээр хүчтэй мөргөлт мэдэрсэн.” гэлээ.

Үүнээс хойш 2 цагийн дараа мөргүүлсэн иргэн рүү 8818…. дугаарын утаснаас цагдаагийн ажилтан залгаж “Таныг мөргөсөн жолоочийг 20 мянган төгрөгөөр торгож, хоёр оноог нь хасаад явууллаа” гэжээ. Иргэн яагаад вэ, гарцан дээр машин шүргэхэд л 100 мянган төгрөгөөр торгуулж, тухайн тээврийн хэрэгслийн хохирлыг барагдуулдаг.

Хүн мөргөж гарыг нь гэмтээгээд байхад яагаад ингээд явуулж байгаа юм гэхэд “Цагдаагаас уучлалт гуйгаад, гарцан дээр ухарсан буруугаа хүлээсэн тэр жолооч” хэмээн тайлбарлажээ.

Хохирогч залуу эцэст нь “Монголын нөхцөлд хохирогч нь хэрэгцээнээсээ илүү их зардал гардаг юм байна. Би өнхөрч унаагүй л бол хохирогч биш юм байна. Тэгээд цагдаа дээр очиж өргөдөл, гомдол гаргана. Гэмтэл дээр очиж хэдэн цаг оочерлож байж зураг авахуулна. Хэрэв жаахан хүүхэд хохирогч болбол юугаа ч мэдэхгүй зүгээр л орхигдож, насан туршийн траума болно. Энэ нийгэм ийм л муухай болж дээ.” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *