БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны дипломат ажилтан согтуугаар жолоо барьж яваад цагдаад баригджээ. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 10-ны 09.00 цагийн орчим Гимпо чиглэлд Олимпийн өргөн чөлөөнд нэгэн машин үе үе хурдаа нэмж, гэнэт тооромслох зэрэг үйлдэл гаргаж байсан тул ойр орчмын жолооч нар цагдаад мэдэгдсэн байна.
Цагдаагийн ажилтан машиныг зогсоож шалгахад Монгол Улсын ЭСЯ-ны ажилтан байсан бөгөөд согтолтын зэргийг тодорхойлох гэсэн боловч дипломат ажилтны халдашгүй байдал хэмээн татгалзсан талаар тус улсын хэвлэлүүдээр мэдээлжээ.
Мөн мэдээлэлдээ согтууруулах ундаа үнэртэж, согтуу байгаа нь илэрхий байсан бөгөөд хамт ажилдаг Монгол Улсын ЭСЯ-ны ажилтан ирж авч явсан гэсэн байна.
Харин энэ талаар ГХЯ-наас тодруулахад “Одоогоор ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Тодруулахаар ажиллаж байна” гэжээ.