Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ, аймгийн Авто тээврийн төв хамтран сумын хэмжээнд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг хоёр компанийн 130 гаруйг таксийг нэгдсэн журмаар бүртгэлжүүлж, жолооч нарыг энгэрийн тэмдэгтэй болгох ажлыг зохион байгуулжээ.
Ингэснээр таксигаар үйлчлүүлж буй иргэдэд баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ард иргэд болон, хүүхэд багачуудыг аюулгүй тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг бүрдүүлж байна.
Такси үйлчилгээ эрхлэхийг хүссэн иргэд зөвшөөрөлтэй такси компанид нэгдэн орж, жолоочийн энгэрийн тэмдэг, хаяг, цацруулагчтай наалт зэргийг хүлээн авч илүү баталгаатай ажлын байранд ард иргэдэд шуурхай, аюулгүй найдвартай үйлчилгээг хүргэж ажиллах нь зөв шийдэл хэмээн Сайншанд сумын ЗДТГ-аас мэдээллээ.
Сайншанд хотын такси хот дотор 500, том хүн 1000 төгрөг байдаг бол алслагдсан хороолллын орчмоор явах бол 2500 төгрөгөөр үйлчлүүлдэг байна