Инфляцын түвшин есдүгээр сарын байдлаар 10.1 хувьтай гарч, 0.1 хувиар өслөө. Энэ нь өмнөх оны эцсээс 6.5 хувиар өсөж, харин өмнөх сараас 0.2 хувиар буурсан байна. Наймдугаар сарын байдлаар инфляцын түвшин 10 хувьтай гарсан билээ.
Хэрэглээний бараа үнийн индекс ийнхүү 10.1 хувиар өсөхөд,
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 17.4
- согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.8
- хувцас, бөм бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.4
- орон сууц ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.2
- гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 8.2
- эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.2
- боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар тус тус өссөн нь голлож нөлөөлжээ.
Инфляцын түвшин есдүгээр сард ийн 10.1 хувьтай гарсны 3.5 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 2023 оны есдүгээр сард 11.9 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 9.7 хувиар өссөн нь хамгийн өндөр байна.