ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө.
Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, нэгдсэн бодлого гарна.
- Нэгдүгээрт, Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөгийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 болгох.
- Хоёрдугаарт, хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүн бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй
- Гуравдугаарт, хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэг, 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтанг хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй.
- Дөрөвдүгээрт, Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргийн ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох
- Тавдугаарт, 1984 оны Эрүүгийн хуулиас хойш өөрчлөгдөөгүй байсан БАГА НАСНЫ ХҮҮХЭД гэдэг насны ангилал 14 байгаа. 1984 оноос хойш энэ ангиллыг өөрчилж байгаагүй. Эрүүгийн хууль дахь БАГА НАСНЫ гэх ойлголтын 14 гэх насыг 16 болгож нэмэгдүүлэх өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлж байна. Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн буюу 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байгаа.
Тухайлбал,
- 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жил оноож байгааг 12-25 жил эсхүл бүх насаар хорих
- 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт 5-12 жил оноож байгааг, 12-25 жил эсхүл бүх насаар хорих
- 14-16 насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт 1-5 жилийн ял оноож байгааг 2-8 жил болгож, тэнсэхгүй.
- 14-16 настай хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэрэг 2-8 жил хорих ялтай байгааг 12-20 жил эсхүл бүх насаар нь хорих ялтай болгоно өөрчилнө.
Хүчиндэх гэмт хэргийн тухайтад дотор нь дахин ялгамжтай заалт оруулж өгсөн:
-Хүчээр бэлгийн харьцаанд орох үйлдлийг гэмт хэргийн хүнд ангилалд хамааруулан 2-8 жилийн хорих ял оноож, тэнсэхгүй.
-16 нас хүрээгүй хүний жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 нас хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэгт оногдуулах ял 8-15 жил байгааг 12-25 жил эсхүл бүх насаар нь хорих болгоно нэмэгдүүлнэ.
- Тав дахь багц асуудлын хүрээнд, Мөрдөн байцаалтын нууц задруулахтай холбоотой ялыг чангатгана. Иргэн, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулбал хүлээх хариуцлагыг хөндөхгүй. Зөвхөн мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтан, прокурор, шүүгч, өмгөөлөгч зэрэг мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны бүрэн эрхийн хүрээнд танилцан хадгалж байх үүрэгтэй этгээдээс нууцыг задруулж байгаа гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгана. Торгох ялыг авч хаяад 6 сараас 3 жилийн хорих ялыг, 1-5 жилээр хорих ялтай болгож өөрчилнө.Түүнчлэн төрийн албан хаагчийн нийтийн ажил хийх эрхийг насаар нь хасна.
- Зургаа дах багц асуудлын хүрээнд, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргийн ялыг тус тус хүндрүүлэхээр болжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гэмт хэрэгт тооцно. Нийтийн албанд насаар нь ажиллуулахгүй. Торгох ялыг болиулж 1-5 жил хорино. 33,000 хүн согтуу жолоо барьсан. Энэ тоо бүгд гэмт хэргийг ангилал руу оруулна.