Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймгийн Сайншанд суманд эрэн хайж байсан 12 настай хүүхдийг амь хохирсон байдалтай байсныг олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо.
Хэргийн газрын үзлэгийг Прокурорын байгууллага, Шүүх шинжилгээний байгууллагатай хамтран хийж, бусад хойшлуулшгүй ажиллагааг гүйцэтгэж байна.
Охин аравдугаар сарын 3-ны өглөө гэрээсээ гараад сураггүй алга болсон. Түүнийг эрэн хайх ажиллагаанд холбогдох чиг үүргийн байгууллагуудын алба хаагчид, иргэд оролцож байв.
Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Эх сурвалж: ЦЕГ
2 replies on “ЦЕГ: Дорноговь аймагт сураггүй алга болсон охиныг амь хохирсон байдалтай олж, эрлийг зогсоолоо DNN.mn”
ээ чааваас сайн шалгаарай урагшаа гаргаж амжаагүй болохоороо охиныг бүрэлгэсэн байх охины хажууд хамаагүй ярьсан байх тэгээд илэрчихнэ гээд алсан байж магадгүй ээ чааваас
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ЦААЗЫН ЯЛЫГ УСТГААГҮЙ БАЙСАН БОЛ ЭНЭ МЭТИЙН АРААТНУУД АЛЬ ЭРТ ҮХЭХ БАЙСАН ЮМ. …АРДЧИЛСАН АНУ ХҮРТЭЛ ЦААЗЫН ЯЛТАЙ БАЙНА. ЦААЗЫН ЯЛЫГ НЭН ЯАРАЛТАЙ СЭРГЭЭХИЙГ ШААДАЯ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!