Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Бадамжунайн ар гэрийнхэн Ерөнхий сайдаас “Өшөө авна” гэж мессэж илгээсэн үү? DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанд танхимын шинэ гишүүдийн танилцуулгыг хийсэн. Ингэхдээ Хууль зүйн сайдад Б.Энхбаярыг, Хот хариуцсан сайдад Б.Дэлгэрсайхан нарын намтрыг танилцуулав. Шинээр томилогдсон сайд нарын танилцуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон шинэ сайд нараас асуулт асууж, үг хэлсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Олон хүмүүс надад хэлдэг. Энэ асуудлыг гаргаж тавьснаараа нийгмийг та нар их бухимдуулж байна. Намынхаа нэр хүндийг унагааж байгаа шүү. Намынхаа журмын нөхдүүдийг хүнд байдалд оруулж байна гэж хэлдэг. Журмын нөхдөө энэ танхимаас гаргах санал хураалтын үеэр би энд хараад сууж л байсан. Т.Аюурсайханд тэгэж хандах надад хэцүү. Байнга янз бүрийн мессэж надад ирдэг. Тэр дунд Т.Бадамжунайн гэр бүлээс “ӨШӨӨ АВНА” гэдэг мессэж надад ирсэн. Х.Нямбаатар сайд зэрэг олон хүнд ирсэн. Ийм мессэж хүлээн авах төвөгтэй байна” гэж мэдэгдсэн. Улмаар Ерөнхий сайдын энэхүү үг өчигдөр, өнөөдөр сошиалд шуугиан болж байна. Тэгвэл Т.Бадамжунайн ар гэрийхнээс үнэхээр ийм утгатай мессэж Ерөнхий сайдад ирсэн үү. Энэ талаар Т.Бадамжунайн охиноос тодрууллаа.

Тэрбээр “Би мессэж явуулсан. Гэхдээ өшөө авна гэж огт бичээгүй. Аав маань саяхан харвалт өгсөн. Тэр өдөр би Л.Оюун-Эрдэнэ рүү “Чамаас болж харвалт өглөө. Хэрэв ингээд амь нас нь эрсэдчихвэл аавынхаа амийг нэхнэ шүү” гэсэн утгатай мессэж явуулсан. Үнэхээр бухимдсан, аавыгаа өрөвдсөн. Гэтэл аавыгаа өрөвдсөн охиных нь үгээр бүхэл бүтэн Ерөнхий сайд хүн улс төр хийгээд л сууж байна. Аавынхаа төлөө хэн ч ингэж мессэж бичнэ. Гэтэл Улсын Ерөнхий сайд хүн мессэж яриад улс төр хийгээд сууж байдаг. Би энэ мессэжийг олон хүнд явуулаагүй. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр руу л явуулсан. Үнэхээр хэлэх үг алга байна” хэмээлээ.

Т.Бадамжунайн охины Ерөнхий сайдаас “Өшөө авна” гэж бичсэн гэх мессэжийг эх сурвалжаас нь хүлээн авч хүргэж байна.

Э.МӨНХТҮВШИН

10 replies on “Т.Бадамжунайн ар гэрийнхэн Ерөнхий сайдаас “Өшөө авна” гэж мессэж илгээсэн үү? DNN.mn”

ОЮУНЭРДЭНЭ БОЛ ОРДНЫ ЭРГЭЛТЭЭР ГАРЧ ИРСЭН АДГИЙН ШААР !!! МОНГОЛЫН ХУВЬЗАЯАГААР ТОГЛОЖ ХАРЬ УЛСЫН НӨЛӨӨНД ГҮН ОРУУЛАХААР ЗҮТГЭЖ ЯВАА ТОГЛООМЫН ЗАСГИЙН ТОЛГОЙЛОГЧ

Хнн. Бадамжунайтангуудын балгаар хичнээн олон гэр бүл сүйрсэн бол? Хичнээн олон аав ээжүүд цус харваж үр хүүхдээ өсгөж амжилгүй өөд болсон бол? Монголын төр гэдэг чинь Монголчуудын нийтлэг эрх ашигийг хамгаалж байх ёстой. Монголчуудын амьдралыг хулгайлчихаад үхсэн элэнцгийн чинь амь нас. Зүй нь бол Бадамжунайг түмний нүдэн дээр цаазлан хороож үр хүүхдүүдийнх нь духан дээр тамгалан 7 үеэр нь цагдаж байх ёстой юм шүү дээ. Ганцхан Бадамжунай ч биш. Олон хулгайч бий дээ.

Л.Оюунэрдэнэ эрх мэдэлгүй болсон сул дорой хүмүүс рүү хамаг бурууг чихдэг арчаагүй хагархай хэнгэрэг: Одонтуяа, Адьяасүрэн, Бадамжунай, Ундармаа, Хаянхарваа… . Түүнээс хажуудаа байгаа Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар, Амарбаясгалан, гээд зартай хулгайч, авилгалчдын талаар ганц ч үг хэлж чаддаггүй, ЧАЛЧАА…

түркд музей байдгийм билээ. султаны бунхан. ноёдыг цааш нь харуулахдаа хүүхдүүдтэй бунхалсан байх. том авс олон олон жижигхэн жижигхэн авснууд. идэж уугаад сурцан хүүхдүүд

оюунэрдэнэ арга хэмжээ авахгүй их зөөлхөн байнөө. тэгсгээд сонгууль хүргэх гэсээр байтал хамаг юм дамжилж өрөнд оруулчихна шиг

эхний ээлжинд дох тэмбүү мээ гэмтэл согог гаж донтонгууд. ~200 мянган хүн байгамуу. дараагийн ээлжинд амьд үлдэх гэж алалцах. өөх өгсөн хүнтэй заргалдахгүй!

мунажунай, охин, хүү явцыг л хурдлуулж байх шиг. ямар заазуур хэрчүүр хурдлуулав. гарьд магнай ирлээ амь амиа бодоорой гэдэг шиг л юмуу даа

шаантга. аан шаантга гээд байсан нь энэ л гарч ирэх гээд байж. хүлээж байгаад хардаг л байхдаа.

eronxii saidaa zanalxuudeg xumuujilgyi argagyi xulgai lyivar dund osson xun uum avir gargana aab chuny xulgau xiij urgelj bidniig doromjilno gevel snasany garz chamaig ch shalgana ix buzar grna daa ta naraas

Ааваа гэсэн охины сэтгэл бизээ. Хэний ч охин аав ээжээ л гэнэ шүүдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *