Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зогсож байсан ачааны автомашины хойд талаас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага 10 дугаар сарын 04-ний өдрийн 23:28 цагт ОБЕГ-т иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид очиход “Цагаан хад” гэдэг газраас “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн чиглэлд осол болсон байжээ. Тухайлбал “Норд бенз НД4250” загварын ачааны автомашины хойд талаас “Приус-20” загварын суудлын автомашин мөргөж, тус суудлын автомашины бүхээг дотор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, иргэн Н/29 настай, эмэгтэй/ хавчуулагдсан байжээ. Улмаар алба хаагчид тухайн эмэгтэйг эсэн мэнд гаргасан байна. Харин Цогтцэций сум дахь Сум дундын эмнэлэгт, суудлын автомашины жолооч нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат Г/34 настай, эрэгтэй/, зорчигч Өмнөговь аймгийн харьяат иргэн С /37 настай, эмэгтэй/, Б /35 настай, эмэгтэй/ нарын цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ.