Засгийн газруудын баримталж буй бодлого шатах түлшний эрэлтийг улам нэмэгдүүлэхээр байна
Дэлхийн хэмжээнд газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг шатах түлшний эрэлт 2030 он гэхэд бүх цаг үеийн дээд түвшинд хүрээд цаашид буурах тооцоог Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг гаргалаа.
Энэхүү тооцоолол нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд чухал алхам болж буй ч дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд барих олон улсын зорилтод хүрэхээргүй байгааг онцолсон байна.
Нарны хавтан, цахилгаан автомашин зэрэг цэвэр эрчим хүчний технологийн эрчимжилт нь эрчим хүчний эх үүсвэрийн өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Эдгээр цэвэр эрчим хүчний инновацууд шатах түлшний ноёрхлыг аажмаар арилгах хүлээлттэй байна.
Нүүрсний хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч БНХАУ цэвэр эрчим хүчний шилжилтэд хүч түрэн орж ирж байгаа бөгөөд энэ утгаараа тус улсын нүүрсний хамаарал буурахаар байгаа аж.
Хэдий тийм боловч улс орны Засгийн газруудын бодлого энэ мэт үргэлжилбэл ойрын жилүүдэд шатах түлшний эрэлтийг дээд түвшинд хүргэж болзошгүйг анхаарууллаа.
О.Цэнгэг