Categories
мэдээ нийгэм

Төв талбайд Хотын стандартыг сурталчлах өдөрлөг болж байна DNN.mn

Стандартчлалын салбар үүсэж хөгжсөнийг тохиолдуулан Стандарт, хэмжил зүйн газраас “Иргэдэд ээлтэй стандарт” өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Өдөрлөгт оролцсоноор нийслэлд хэрэгжиж буй, батлагдсан стандарт, стандартын баримт бичиг, түүнийг хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

ХСХГ-ын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Даваахатан “Хотын стандарт батлагдсанаас хойш тэдгээрийг хангуулан, хэрэгжилтийг хянаж байна. Тухайлбал, орчны аюулгүй байдал, нийтийн тээврийн стандартыг хэрэгжүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зэрэг 15 бүлгийн стандартыг үе шаттай мөрдүүлж байгаа. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай зэрэг нь иргэд, хүүхдэд ээлтэй байх нь чухал. Иймд нэн тэргүүнд амьдрах орчинд стандарт хангуулах, мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллагад стандартыг мөрдүүлж, мэдээллээр хангах шаардлагатай” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *