Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож буй.
Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас Монгол улсын галзуу өвчинтэй холбоотой тоон мэдээллийг хүргэснийг мэдээлж байна.
Манай улсын 21 аймгийн 298 сум, долоон дүүрэг мал амьтны галзуу өвчний байгалийн голомтттой.
1972-2023 онд хүний галзуу өвчний 37 тохиолдол манай улсад бүртгэгджээ. 2020 онд хамгийн сүүлд галзуугийн хүний өвчлөл бүртгэгдсэн аж.
Жилд дунджаар 6,500-7,000 хүн галзуу өвчний эрсдэлд өртөж, өртөлтийн дараах вакцинд хамрагддаг байна.
Галзуу өвчний эрсдэлд бүх насны иргэд өртөж байгаа ч 5-15 насны хүүхдүүд илүүтэйгээр өртсөөр байгаа ба эрсдэлд өртсөн тохиолдлын 74 хувь нь эзэнтэй нохойд уруулжээ.
Түүнчлэн сүүлийн таван жилийн байдлаар манай улсад галзуу өвчний эрсдэлд өртсөн хүний тоо өмнөх жилүүдээс 1.5 хувиар өссөн байна
One reply on “ЭМЯ: Жилд дунджаар 7000 хүн галзуу өвчний эрсдэлд өртөж, өртөлтийн дараах вакцинд хамрагддаг DNN.mn”
Галзуугийн вакцин нь байсгээд тасарчихдаг улсад хүний эрх нь нохойны эрхээс дор орчихсон.