Categories
мэдээ нийгэм

Рэппэр Roockie гэр бүлийн хамаарал бүхий хүнээ зодсон байж болзошгүй үйлдлийг шалгаж байна DNN.mn

Рэппэр Roockie буюу У.Мөнхбагана эхнэрээ зодсон гэх асуудлын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын ХМТ-өөс “Өчигдөр буюу есдүгээр сарын 27-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод “Маргаан болоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 26 настай, эрэгтэй “М” гэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон байж болзошгүй үйлдлийг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгаж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *