Categories
мэдээ нийгэм

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ DNN.mn

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ.

Долоо хоногийн өмнө болсон шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр:

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан асар бийлэгжүү нэгэн гэдэг нь тодорхой болов. Тэр ерөөс брэндийн костюмны, маркны, үнэт чулууны наймаачин, байр түрээслэгч бизнесмен аж. Ингэж ариун цагаан хөдөлмөрөөрөө хөрөнгөтэй болж түүгээрээ алтан морь цутгуулж, морины жүчээ барьсан болж таарсан.
Б.Ганхуяг нүүрсний хулгайн тухай асар их мэдээлэл тээгч боловч, түүнийгээ хэлэхгүй нуугч гэдэг ойлголтӨмнөх урьдчилсан хэлэлцүүлгээр тэр ардаа хамгаалалттай мэт асар чанга дуугарч чадсан. Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг Солонгосчуудад орд зарсан тухай хүртэл цухуйлгаж, үг дайсан. Харин сүүлийнх дээр нь тэр нэгэн хачирхалтай эргэлт хийсэн. Тодруулбал, түүний “Нүүрсний” гэх хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх, мэдээлэл өгөх, чиглэлээр хамтран ажиллъя. Хамтран ажиллах хүнээр намайг тогтоож өгч, намайг болон ар гэр, хамаатан садныг минь хамгаалалтад авч өгнө үү” гэх хүсэлт тавьсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *