Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Өнөөдрийн байдлаар АИ92 бензиний 30-аас дээш хоногийн нөөцтэй байна DNN.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас  шатахууны нөөцийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр “Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ОХУ-ын Засгийн газраас дотоодын хэрэглээ болон үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд газрын тосны зарим бүтээгдэхүүн болон авто бензиний экспортыг тодорхой хугацаагаар хязгаарласан тогтоол шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын өргөн хэрэглээний АИ92 болон дизель түлшний тодорхой гаалийн кодоор хязгаарлалтад орсон мэдээллийг өгч байсан. Энэ өдрүүдэд ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга В.В.Володин манай улсад айлчилсан. Айлчлалын үеэр Монгол Улс шатахууны хязгаарлалтад орохгүй гэдэг мэдээллийг өгсөн. Үүний хүрээнд УУХҮЯ-наас Роснефть компанитай бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэх талаар албан захидлыг ОХУ-ын Эрчим хүчний яаманд хүргүүлээд байна” гэлээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дизель түлшний 40, АИ92 бензиний 30-аас дээш хоногийн нөөцтэй байгаа аж.

One reply on “Өнөөдрийн байдлаар АИ92 бензиний 30-аас дээш хоногийн нөөцтэй байна DNN.mn”

Ямарч хамаагүй үнээр байгаа мөнгөний 60 хувийг шавхаад ч болов нефтийн үйлдвэртэй болох замыг яаралтай урагшлуулах хэрэгтэй байна. Алийн болгон бүх насаараа Орос,Хятад хоёр рт хууртаж явдгийм,больё гэж бодооч.
Бид шатахуун,тог хоёроос адаглаад 60 хувь хамааралгүй амьдармаар байна шүү дээ.Хоёр өөдгүй муу санаатай,муу хөрштэй шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *