“Ханжоу 2022” Азийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д Ёндонпэрэнлэйн Басхүү мөнгөн медаль хүртэж, Монголын багийн 3 дахь медалийг авч ирлээ.
Сонирхуулахад, энэ жинд Арабын Нэгдсэн Эмират улсын нэр дээр барилдаж буй манай жүдоч Б.Нармандах хүрэл медаль хүртсэн юм гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.