Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн хэмжээнд 28 нэгжээс улсын бүртгэлийн үйлчилгээ авах боломжтой DNN.mn

Улсын бүртгэлийн байгууллага иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг ойртуулах үүднээс нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар 28 нэгжид бүртгэлийн үйлчилгээг үзүүлж байна. Тодруулбал, иргэд та бүхэн 9 Дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 6 төв, Улсын бүртгэлийн үйлчилгээний 13 цэгээс иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн нийт 49 төрлийн лавлагаа, үйлчилгээг харьяалал харгалзахгүй авах боломжтой.

Мөн нэгжүүдэд байршуулсан улсын бүртгэлийн цахим машин /киоск/-аар тоон гарын үсэг авах, гадаад паспортын зураг илгээх, иргэний архивын лавлагаа авах зэрэг бусад бүртгэлийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлээд байна.

Түүнчлэн Улсын бүртгэлийн байгууллага нь амралтын өдөр буюу Бямба гарагт ажилладаг нэгжтэй болсон бөгөөд одоогоор Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” ОУ-ын нисэх буудал дахь улсын бүртгэлийн үйлчилгээний цэг мөн Сүхбаатар дүүргийн “Их тойруу” дахь улсын бүртгэлийн үйлчилгээний цэгүүд ажиллаж эхлээд байна.

 

Эх сурвалж: УБЕГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *