Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн нэг ангийн 21 сурагч бөөлжиж, суулгасан шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгджээ DNN.mn

Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн Монгол бизнес дээд сургуулийн байранд хичээллэж байгаа зургадугаар ангийн 21 сурагч өчигдөр 16:00-17:00 цагийн үед бөөлжиж суулгасан шинж тэмдэгтэйгээр ЭХЭМҮТ-д хүргэгджээ. 

Дөрвөн хүүхэд зүрх дэлссэн учраас ЭХЭМҮТ-д үлдэж, бусад хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгөөд байгаа аж.

Хордлогын шалтгааныг тогтоохоор холбогдох алба хаагчид ажиллаж байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *