Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсын 13 үйлдвэр БНХАУ руу гурил экспортлох эрхтэй болжээ DNN.mn

Монгол Улсын улаан буудайн гурил ачсан ачааны машин есдүгээр сарын 15-ны өдөр Эрээн боомтоор анх удаа амжилттай нэвтэрсэн байна.

Энэ нь Хятад улс руу чиглэсэн гурилын экспортын бизнес албан ёсоор эхэлснийг харуулж байгаа юм.

Хятад руу экспортлохыг зөвшөөрсөн бүтээгдэхүүнд энэ жилээс улаан буудайн гурил, хөх тарианы гурил нэмэгдсэн бөгөөд энэ жил экспортолсон улаан буудайн гурил нь нийт 21.4 тонн, 160 мянга гаруй юанийн үнэтэй аж. “БНХАУ-ын гадаад импортын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж бүртгэх, удирдах журам”-ын шаардлагын дагуу БНХАУ-д импортолж буй гурилын үйлдвэрүүд бүртгэлээ дуусгаж, хорио цээр, эрсдлийн үнэлгээ, хяналт шалгалтын шаардлагыг хангасан 13  үйлдвэр Хятад руу гурил экспортлохоор болжээ.

Манай улсын 13 үйлдвэр Хятад руу гурил экспортлох эрхтэй болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *